Thursday, December 16, 2010
музейн юнескон төсөл

Тус байгууллага "Кабул, Афганистаны музейн сан хөмрөгийг хамгаалах", "Таджикстаны музейн сан хөмрөгийг хамгаалах" зэрэг төслүүдийг Азийн бүсэд хэрэгжүүлж байна.
2004-2007 онд хэрэгжүүлэх "Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл 3 гол ажилбарыг хамарч байна. Үүнд:
- БҮРТГЭЛ, КАРТЖУУЛАЛТ- Үзмэрийн хадгалалтын байдлын талаар тайлан бичлэг бүхий бүртгэлийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох. "Object ID"-г ашиглэн үзмэрүүдийг тодорхойлох
- ҮЗМЭР ХАМГААЛАЛТ- Үзмэрт нөлөөлөх гэрэл ба дулаан, чийгшилтийн хяналт тогтоох, сан хөмрөгийн байршил, төхөөрөмжийн шинэчлэлт хийх
- СУРГАЛТ- Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулах, гадаадад сургах
Тус музейн ажилтнууд ба ЮНЕСКО-н мэргэжилтнүүд хамтран музейн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна урлагийн бүтээлүүдийг хамгаалахад олон нийтийг оролцуулахад анхаарлаа хандуулна.
музейн хамгийн сонирхолтой үзмэр
| ||||
|
музейн хамгийн том ба жижиг үзмэр
Музейн хамгийн том vзмэр бол Хvрээ Цамд хэрэглэж байсан 10,40х15,40метрийн харьцаатай ”Жалба Сэнгий раа” зээгт наамлын бvтээл юм. Энэхvv бvтээлийг 1995 онд Засгийн Газрын тогтоолоор ТСДЗvйлийн хосгvй vнэт vзмэр зэрэглэлд батласан бєгєєд орчин цагийн таван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй тул vзэгч олны хvртээл бололгvй хадгалагдаж байна. Хамгийн жижиг vзмэр нь ХХ зууны эхэн vеийн 1.3х1.1х0.3см-ийн хэмжээтэй, Уран Сvрэн хэмээх нэрт бvтээлчийн хуваар сийлсэн ”Нар Хажид” сийлбэр юм. Нар Хажид сийлбэрийг 2006 онд Урлагийн Музейн 40 жилийн ойд зориулан гаргасан ”Эрдэнэсийн сан 1” vзэсгэлэнд анх удаа vзэгч олонд толилуулсан билээ.


музейн хамгийн эртний үзмэр
Хадны сийлбэр
Өвөрхангай аймгийн Буга Согоотын хярын хадны зураг шинэ чулуун зэвсэг (МЭӨ 4 000 жил) -ийн үед хамаарна. Энэ үед янз бүрийн араатан амьтдын ерөнхий дүрс хэлбэрийг дагуулан хурц үзүүртэй хатуу багаж зэвсгээр дан хүрээ зураас гарган цохиж дүрсэлдэг байсныг хадны дүрс бичиг хэмээн нэрлэдэг. Хар хөх өнгийн нимгэвтэр хавтгай чулууны хажуу тал дээр янгирын ерөнхий хүрээ дүрсийг хонхойлгон цохиж, тойм төдий хүрээ зураасаар гаргасан нь эх чулуунаасаа ялгарна.
Гурван янгирын эвэр нь сэрвээ нуруугаа даган нумарч, дугуй цагираг үүсгэсэн. Хоёр янгир цуварч, гуравдахь нь тэдгээрийн өөдөөс харж зогссон нь амьтдын тайван бэлчиж байгаа байдлыг харуулсан байна.

музейн түүхээс
| ||||
|
үзмэрүүд
| Хүрэл илд Хүрлийн үеийн ховор нандин дурсгал бол аргалийн толгойн дүрс бүхий илд юм. Илдний ишин дээр аргалийн толгойг дугариг нүдтэй, шовх урт босоо чихтэй, монхор хоншоортой, хамрын хоёр нүхийг том дугаригаар ихэд загварчлан данхар гоёмсог эвэртэй урласан 54,5 см урттай хүрэл илдийг та бүхэн үзэж байна. Монгол Улсын Түүх Соёлын хосгүй үнэт дурсгалд бүртгэгдсэн энэхүү илд тухайн үед амьтны дүрст урлаг хөгжиж байсныг тодхон харуулна. Аргаль, янгир, буга зэрэг амьтныг загварчлан дүрсэлсэн тольт бүхий илд, чинжаал зэрэг дурсгалууд манай орны нутаг дэвсгэрээс элбэг олддог. Энэ үзмэр Монголын төдийгүй төв Азийн эртний урлагийн сонгодог дурсгалын нэг юм. | ||||||||||||||||||||||
|
занабазарын тухай

Занабазарын уран бүтээл буддын гүн ухаан , үлгэр домгоос эх сурвалжтай бөгөөд угтаа бурхны дүрээр хүний оюун ухаан бие бялдрын гоо сайхныг магтан дуулж, нөгөө талаас дундад зууны бурангуй ёс, муу муухай бүхнийг сэтгэлээрээ тэвчиж, ялах агуу их хүч чадлын ариун дээд илэрхийлэл гэлтэй. Тэрээр хүний амьдрал , тэмцлийн нарийн төвөгтэй асуудал болон аливаа нүгэл хилэнцийн эх үндэс гэгдэх, уур хилэн мунхаг харанхуй, шунал тачаал , харам сэтгэл, атаа жөтөө зэрэг таван хорыг тэвчиж ялах сэтгэлийн ариун ёсыг Язгуурын таван будда хэмээх цуврал бүтээлдээ уусган шингээсэн байдаг.
Бадамлянхуа цэцэг битүү бүрхсэн том дугуй суурин дээр очир суудлаар сууж, бодит ертөнцөөс тасран ангижирч , бодол сэтгэлээ хязгааргүй их орон зайн бичил цэгт төвлөрүүлэн , бясалгалын дүрээр цогцлон байгаа язгуурын таван буддаг зэрвэсхэн харахад хоорондоо маш адилхан боловч, гарынхаа хөдөлгөөнөөр эрс ялгаатай.
Харин сайтар ажиглавал тэдгээр дүрүүдийн нүүрний хувирал , нүдний харцанд нэгэн үе тодорч, нэгэн үе арилж байгаа цаглашгүй сэтгэлгээний нарийн төвөгтэй бясалгал, бодол санаагаа зангидан төвлөрүүдсан их орон зайн айзам, хэмнэлийг мэдэрч болно. Мянган удаа сонсоноос нэг удаа үз гэж үг байдаг. Музейд ирж түүний гайхамшигт бүтээлийг соёрхвоос таны оюунд эрдэнийн сангаас хүртээх буюу.
домог оршвой
Балданлхамын домог
Арван хангал догшин сахиусын нэг, эх сахиус Балданлхамын тvvх домог, дvрслэл нэн сонирхолтой. Балданлхам нь олон амьтныг зовоосон мамын /шулам/ дvрээр хувилан шулмасыг устгаж єнє удаан олон тvмэнд туслаж байгаа билээ.Балданлхамын тvvх домгоос vзэхэд, Лхам нь Энэтхэгийн урд оршдог Цейлон буюу Шри Ланкаас гаралтай бєгєєд хааны хатан байсан vеэсээ л бурхан шашныг хамгаалах vйлсээ эхэлжээ. Хаан эзэн номын эсрэг байсан тул хайрт хvvгийнхээ арьсыг амьдаар нь євчин, гавалаас нь цусыг нь ууж, махыг нь идэж догшин мамын дvрд хувилсан гэж домогт єгvvлсэн байдаг. Хvvгийнхээ арьсыг эмээлийн доор, гєлмийн оронд дэвсэн, ертєнцийг хоромхон зуур эргэн чаддаг юунд ч гvйцэгдэхгvй луус хєлєглєн унаж умард зvгийг зорьсон гэнэ. Хаан нум сумаа аван араас нь давхиж харвасан боловч луусын хондлойг онов гэнэ.
Лхам сумыг сугалан авснаар луусын энэ шарх хорин дєрвєн улс орныг нэгэн зэрэг харж чадах нvд болон хувирч шашны эсрэг хэн бvхнийг би устгах болно хэмээн тангараг тавьсан гэдэг. Балданлхам нь баруун мутартаа бэрээ шийдэм барьж шашны эсрэг боссон дайсны толгойг цохиж, зvvн мутартаа цустай гавал барин дайсныхаа цусыг гавлаас нь уухыг бэлгэднэ. Очир толгойтой тэрхvv шийдмийг хатан байх vед нь ертєнцийн аюул гамшгийг устгахын тулд Махадэва тэнгэр тvvнд барьсан гэдэг. Эсvрва тэнгэрээс Лхамд тогосны єдєн шvхэр єргєсєн нь гараг сааны аюулаас хамгаалахыг бэлгэдсэн ажээ. Вишнv тэнгэр тvvнд нар сарыг бэлэглэсний нарыг нь хvйсэн дээрээ, сарыг нь орой дээрээ оршуулжээ. Урд бvvргэнд нь байгаа шоог Лхам vйл хэргээ бvтээхийн тулд мэргэ тєлгє буулгахад хэрэглэдэг бєгєєд ихэнх тохиолдолд хоёр, зарим нэг дvрслэлд гурван шоо байгаагаар дvрсэлсэн харагддаг. Лхамын баруун чихэнд Вэшэрмаа Намсрайн бэлэглэсэн арслан, зvvн чихэнд нь Лусын их хаан Гаву бэлэглэсэн могойн чимэг болон луусын хазаар, олом бvгдийг нь ороосон могойг ч мєн лусын их хаан бэлэглэсэн ажээ. Лхам барсын нойтон арьсаар хийсэн хормогчоо хоёр могойгоор хослуулан бvсэлсэн харагдана. Лхамын гол хоёр дагалдагч тvvний хоёр талд vзэгдэх нь заан (заримдаа матар) толгойтой Махаравактра арслан толгойтой Симхавактра нар аж. Лхамын дєрвєн талд улирлыг бэлгэдсэн эм тэнгэрvvд байгаа нь: хаврыг шар луус унасан хар єнгєтэй Васанта Дэви, зуныг хєх сарлаг унасан улаан єнгєтэй Варша Дэви, намрыг цагаан буга унасан шар єнгєтэй Шарад Дэви улаан тэмээн дээр хєх єнгєтэй Хеманта Дэви євлийн улирлыг тус тус бэлгэдэн илэрхийлэхээс гадна Балданлхамын юунд ч баригдахгvй салхинаас хурдан давхин шашнаа хамгаалах vйлс нь мєнхийн юм гэсэн санааг давхар илэрхийлж байдаг.Мамын эзэн Лхам нь євчний далайгаас мангасын арьсаар тулам хийж урд бvvргэндээ зvvж явдаг ба дайсныг дарах vед тvvнийгээ тавин устгадаг гэдэг. Тиймээс цагаан сарын битvvний шєнє сvм хийдvvдэд сvсэгтэн олон тvмний євчин зовлон, гай барцадыг арилгахын тулд урьдаар Лхамыг тахиж, дараа нь мам шулмыг устгах гvрэм хийж, Лхамын ном Цэдэр хурдаг байна. Мєн Лхам эргэхийг айл болгон хvлээн гадаа цонх, тагтан дээрээ Лхамын луусыг ундаалах ус тавин бэлтгэсэнээр шинэ оноо євчєн зовлон, гай барцадгvй угтахыг бэлгэддэг ажээ.
Лхам сумыг сугалан авснаар луусын энэ шарх хорин дєрвєн улс орныг нэгэн зэрэг харж чадах нvд болон хувирч шашны эсрэг хэн бvхнийг би устгах болно хэмээн тангараг тавьсан гэдэг. Балданлхам нь баруун мутартаа бэрээ шийдэм барьж шашны эсрэг боссон дайсны толгойг цохиж, зvvн мутартаа цустай гавал барин дайсныхаа цусыг гавлаас нь уухыг бэлгэднэ. Очир толгойтой тэрхvv шийдмийг хатан байх vед нь ертєнцийн аюул гамшгийг устгахын тулд Махадэва тэнгэр тvvнд барьсан гэдэг. Эсvрва тэнгэрээс Лхамд тогосны єдєн шvхэр єргєсєн нь гараг сааны аюулаас хамгаалахыг бэлгэдсэн ажээ. Вишнv тэнгэр тvvнд нар сарыг бэлэглэсний нарыг нь хvйсэн дээрээ, сарыг нь орой дээрээ оршуулжээ. Урд бvvргэнд нь байгаа шоог Лхам vйл хэргээ бvтээхийн тулд мэргэ тєлгє буулгахад хэрэглэдэг бєгєєд ихэнх тохиолдолд хоёр, зарим нэг дvрслэлд гурван шоо байгаагаар дvрсэлсэн харагддаг. Лхамын баруун чихэнд Вэшэрмаа Намсрайн бэлэглэсэн арслан, зvvн чихэнд нь Лусын их хаан Гаву бэлэглэсэн могойн чимэг болон луусын хазаар, олом бvгдийг нь ороосон могойг ч мєн лусын их хаан бэлэглэсэн ажээ. Лхам барсын нойтон арьсаар хийсэн хормогчоо хоёр могойгоор хослуулан бvсэлсэн харагдана. Лхамын гол хоёр дагалдагч тvvний хоёр талд vзэгдэх нь заан (заримдаа матар) толгойтой Махаравактра арслан толгойтой Симхавактра нар аж. Лхамын дєрвєн талд улирлыг бэлгэдсэн эм тэнгэрvvд байгаа нь: хаврыг шар луус унасан хар єнгєтэй Васанта Дэви, зуныг хєх сарлаг унасан улаан єнгєтэй Варша Дэви, намрыг цагаан буга унасан шар єнгєтэй Шарад Дэви улаан тэмээн дээр хєх єнгєтэй Хеманта Дэви євлийн улирлыг тус тус бэлгэдэн илэрхийлэхээс гадна Балданлхамын юунд ч баригдахгvй салхинаас хурдан давхин шашнаа хамгаалах vйлс нь мєнхийн юм гэсэн санааг давхар илэрхийлж байдаг.Мамын эзэн Лхам нь євчний далайгаас мангасын арьсаар тулам хийж урд бvvргэндээ зvvж явдаг ба дайсныг дарах vед тvvнийгээ тавин устгадаг гэдэг. Тиймээс цагаан сарын битvvний шєнє сvм хийдvvдэд сvсэгтэн олон тvмний євчин зовлон, гай барцадыг арилгахын тулд урьдаар Лхамыг тахиж, дараа нь мам шулмыг устгах гvрэм хийж, Лхамын ном Цэдэр хурдаг байна. Мєн Лхам эргэхийг айл болгон хvлээн гадаа цонх, тагтан дээрээ Лхамын луусыг ундаалах ус тавин бэлтгэсэнээр шинэ оноо євчєн зовлон, гай барцадгvй угтахыг бэлгэддэг ажээ.


Музейн зээгт наамлын танхимд буй Музейн танка зургийн танхимд буй
Цагаан өвгөний домог
Домог өгүүлсүү: Эрт урьдийн цагт Дэмжингарав уул дээр төгс гэгээрлийг олсон Ногоон Дарь Эх Бурхдаас хүүхэдтэй болох зөвшөөрлийг аван хүү төрүүлэн түүндээ Оюу хэмээн нэр хайрлажээ. Нэгэн өдөр хүүгээ хайгаад олж чадсангүй. Бурхад хүүд нь атаархан түүнийг хулгайлсан байна. Тэнгэр, газар, далайд, газар доор ч хүүгээ хайгаад эс олох Ногоон Дарь Эх хүн, амьтадаас хүүгээ сургалсаар л... Нэгэн өдөр хэрээ түүнд хар цагаан чулуугаар мэргэлдэг Алтан уулсын орой дээр амьдардаг мэргэн Өвгөнийг олж уулзахыг зөвлөжээ. Алтан уулын орой дээр мэргэн өвгөнийг олж харсан Ногоон Дарь Эх түүнд гурвантаа мөргөн ирсэн хэргээ хэлжээ. Мэргэн Өвгөн чулуугаа харан ийнхүү өгүүлэв "Таны хүүг Тэнгэрт орших ирээдүй цагийн мянган Бурхадын нутагт зуун найман суврага дунд нуусан байна" хэмээжээ. Түүнд талархсан Ногоон Дарь эх "Дараагийн дүрдээ чи бурханы төрхийг олон Цагаан өвгөн болон төрнө. Жимслэг уулнаа амьдрах та зовсон олонд туслах болно" хэмээн ерөөжээ. Мэргэн түүнд йинхүү хариулав "Оюу Бодисатва хүүгээ олон жаргалтай амьдраарай". Мэргэнийг Ногоон Дарь эх ивээсний учир тэрээр Цагаан Өвгөн болжээ.
ардын урлаг




Монголын ардын урлаг хөгжлийн олон үеийг туулахдаа уламжлал шинэчлэлийн нийтлэг зүй тогтлын дагуу хэлбэр агуулга төдийгүй материал хэрэглэгдэхүүн, урлах арга техник нь баяжин хөгжсөөр иржээ. Үндэсний эмээл, гутал, ширмэл ширдэг, зүү ороох урлаг, мөнгөн аяга, толгойн боолт, хэт хутга, зээгт наамал, монгол зураг зэрэг нь дахин давтагдашгүй үндэсний өвөрмөц хэлбэр арга барилтай. Ардын урлагт ард түмний хүсэл мөрөөдөл, үзэл санаа, гоо сайхны дээд эрмэлзлэл, уран сайхны сэтгэлгээ гүн шингэсэн байдаг. Нүүдлийн амьдрал, байгалийн эрс тэс уур амьсгал, хангай говь хосолсон байгалийн үзэсгэлэн, ахуй ёс,зан заншил, шашин шүтлэг нь ардын урлагийг олон төрөл зүйлээр баяжуулжээ. Нүүдэлчин Монголчуудын бүтээсэн ардын урлагийн баялаг төрлүүдээс ган сийлбэр, зээгт наамлын урлаг нь дэлхийн урлагийн сан хөмрөгт дахин давтагдашгүй төрлийг бий болгосон.
бар зургийн танхим
Барлах урлаг зураасан зургийн биеэ даасан төрөл болон хөгжих нөхцөл Дорно дахинд манай эриний VI зуунаас, Өрнө дахинд сэргэн мандалтын эхэн үеэс бүрдэж эхэлжээ.Дорно дахинд бар зургийн урлагийг "дардас" хэмээх ойлголтоор нэршиж ирсэн. Хамгийн анх дэлхий дээр "дардас"-ын зураг буюу бар зургийн бүтээлийг туурвисан ард түмэн бол эртний Хятад улс юм. Хятадаас дамжин Япон, Энэтхэг, Түвд, Монгол зэрэг орнуудад бурхны шашин дэлгэрэх үетэй холбоотойгоор нэвтэрчээ. Ном хэвлэдэг модон самбарыг Түвдэд "пар" гэдэг нь монгол үгсийн санд "бар", "барлах" гэдэг үгээр шууд хэрэглэгдэх болжээ. Бар зургийг маш жижиг хэмжээнээс нэг метр хүртэлх хавтгай модон самбар дээр хамгийн энгийн дүрснээс эхлээд олон тэргүүн, мутартай догшин бурхад зэрэг нарийн зохиомж, дүр дүрслэлийг барлан сийлж, олон тоогоор олшруулж өргөн олны хүртээл болгодог байжээ. Эхлээд дүрслэх зүйлээ модон дээрээ урвуу буулган зурж дүрс зураасуудыг үлдээн бусад хэсгийг ухаж сийлээд, дараа нь муутуу /судар номын цаас/ торго, даавуун дээр улаан зос, хар бэхээр дардас болгон хэвлэж байв. 20-р зууны эхэн үед судар, номын чимэглэлийн зургийн хэрэгцээ өсөн нэмэгдсэнээр модон барын урлаг оргилдоо хүрэн хөгжсөн байна. Энэ үед манай нутаг модон барын 762 барханы газруудтай байжээ. Монгол ном судрыг модон бараар хэвлэдэг байсан халх, буриадын барханы газруудаас дурьдвал: Халхын их хүрээ, Заяын хүрээ, Үйзэн гүнгийн хийд, Маяхны хүрээ /Ховд/, Чойрын хийд /Дундговь/, Мөрөнгийн хийд /Хөвсгөл/, Өнийн хийд /Дорноговь/, Халхын сүм /Дорнод/ аймаг болно.



монгол зураг



лойлин
Лойлин гэдэг нь "Бурханы орон" гэсэн утгатай санскрит үг. Танка зураг, торгон зураг, мод, өнгийн элс болон биеийн мөн чанар, бясалгал зэрэг олон хэлбэрээр бүтээдэг. Танка зураг болон торгон зургаар урласныг "Хот мандал", таван өнгийн элсээр бүтээснийг "Дүлцэн", модоор барьж босгосныг "Лойлин" хэмээн нэрлэнэ. Бурхны шашин дэлгэрсэн зарим улс орон бурхадад зориулж лойлин буюу хот мандал босгодог. Дүйнхор бурхны лойлин нь таалал /сэтгэл/, зарлиг /н үзүүллэгт Содномдаржаа тэргүүтэй хүрээний нэртэй урчуудын XIX зууны сүүлч XX зууны эхэн үед бүтээсэн Дүйнхор бурханы лойлин буй.хэл/, лагшингийн /бие / гэсэн гурван давхраас бүрдэх бөгөөд түүнд ил болон далд хязгааргүй олон бурхад заларна. Лойлингийн өнгө, дүрс дүрслэл, чимэглэл, зураас бүгд маш нарийн гүн утга агуулгыг билэгдсэн учиртай. Түүний гадна орших очирын хүрээ нь эрдэм бүгд төгссөн, аливаа гэм хорлолоос хамгаалахыг билэгджээ.

хүрээ цам
"Цам" хэмээх буддын шашны томоохон зан үйл нь эртний Энэтхэгт үүсч, Түвдээр дамжин, Монгол оронд уламжлагдан, XIX зуунаас тархсан. Монголд төдийгүй бурханы шашинт бусад орнуудын "Цам"-аас сүрлэг, тансаг, хүчирхэг нь Их Хүрээний "Цам" байв. "Хүрээ Цам" 1811-1937 он хүртэл гарч байжээ. Цамнах ерөнхий утга нь тухайн нутаг орны жилийн заслыг хийх/эд оршдог/ юм. Муу бүхнийг устгаж, сайн сайхныг авчрах, уул усны эздийг аргадах зэрэг үйл хөдлөлийг бүжгийн хөдөлгөөнөөр харуулдаг. Цам шашны зан үйл боловч уламжлалт дүрслэх урлагийн хэв шинжийг агуулсан цогц үзүүлбэр-багт бүжгийн чуулган юм. Цамын талбайн чимэглэл, цамчдын баг, өмсгөл, чимэг зүүлт, барьцуудыг баримал, шуумал, цутгамал, оёмол, наамал, хатгамал, сийлбэр зэрэг дүрслэх урлагийн бүх төрлөөр урлан бүтээсэн байна. Бүжигчид энгийн болон товгор зээгт наамлаар урласан дээл, зах-додъёг, хормогч-модъёгийг өмсөн, гадуур нь ясан чимэглэл-рүжинг зүүн, хөлдөө матар хоншоорт гутал өмсөж бүжиглэнэ. "Улаан сахиус" гэж нэршсэн бурханыг төвдөөр Жамсран, санскритаар Бэгз Дармапала хэмээнэ. Музейн сан хөмрөгт нэр нь үл мэдэгдэх барималчийн бүтээсэн хоёр шүрэн баг байдгийн нэг нь зурагт үзүүлсэн үзмэр юм. Багийг цаасан шуумлын аргаар бүтээж, нүүрэнд нь хэлхсэн том жижиг шүрийг шигтгэн суулгаж, хөмсөг сахлыг нь гуулиар цутгаж, алтаар шарсан байна. Тэргүүндээ шовгор орой бүхий дуулга өмсөн, таван хохимой залсан, улаан цагаанаар эргэлдсэн гурван мэлмийг хар өнгийн эрдэнийн чулуугаар урласан ажээ.


Ер нь цамын хувцас тэр чигээрээ зээгт наамлын урлагийн бүтээл билээ.Хэлхгэр өргөн гурвалжин ха нцуйтай цамын өмсгөл, бадам хээтэй цээживч -додиг, догшдын сүрлэг дүртэй хормогч-модиг, амирлангуй дүрт бурхдын дүрстэй үрүүжин хэмээх ясан эрхин зүүлт сэлтээс цамын хувцас бүтдэг.Үрүүжин нь алаг, ясан гэж хоёр янз байна.Үрүүжин нь ясан чимэг гэсэн утгатай үг бөгөөд цамчны бүсэнд байх алаг рүүжин нь өнгө бүрийн шилэн эрхиэр чимсэн.Ясан үрүүжинг Энэтхэгт зааны ясаар Монголд тэмээний ясаар сийлдэг.



Багийн хэмжээ хүний толгойноос хоёр дахин том, цамчны нүд багийн амны жавьж хавьцаа таарч замаа хардаг.Бурхдын дүрийг илэрхийлэх багийг цаасан шуумлын аргаар хийнэ. Юуны өмнө багийн ухмал, зормол хоёр хэвийг модоор үйлдэнэ.Энэ хоёр хэвийг тааруулж, байрлуулахад хооронд нь сантиметр орчим зай үлдээнэ. Хоёр хэвийн дундуур хайлмал каолин /резин/ цутгаж царцаана. Резинэн хэвэн дээрээ нимгэн нойтон цаасыг олон давхарлан наах аргаар баг бүтээдэг баримлын нэгэн аргыг ‘'цаасан шуумал'' гэдэг. Дээр үед шавраар цамын хэв цутгаж, түүндээ нимгэн цаас наах аргаар баг хийдэг байв. Хатсаны дараа цаасан багийг эцсийн байдлаар засаж, өнгөлөн нарийн чимхлүүр ажилбаруудыг гүйцэтгэж эцэст нь бэлэн болсон багийг зурж, будан чимэглэдэг байжээ.




Гутал
Цамын гутал ясан эрхээр чимсэн улаан түрийтэй, соёо шүд арзайсан, шантгар улаан хамартай, хилэнт дугуй нүдтэй, ногоон матрын хөөмөл дүрийг монгол гутлын ээтэн хоншоорт амыг нь тааруулан урнаар суулгадаг. Матар мянган амьтны мах цусаар хооллосон гэх сүртэй араатан тул догшид гуталдаа чимэг болгон, хөлийн дэвслэх хөдөлгөөнөөр хортон дайсанг хөнөөхийг бэлгэддэг бололтой. Хүрээ цамд гардаг эрэмбэ өндөртэй догшид матар хээтэй гутал өмсдөг байжээ.


Хүрээ цам зураг
Зураач Д.Дамдинсүрэн монгол зургийн аргаар ‘'Хүрээ цам'', ‘'Арван засгийн бөх'' ‘'Хүрээ Майдар ‘' зэрэг өргөн дэлгэцийн зохиомжтой ХХ зууны эхэн үеийн монголын зан заншил , түүхэн үйл явдлыг хүүрнэн өгүүлсэн олон сайхан бүтээлүүд туурвисан билээ. 1966 онд Дамдинсүрэнгийн зурсан ‘'Хүрээ цам'' зураг нь хагас дээрээс авсан зохиомжтой бөгөөд зургийн төвд Богдын шар өргөөний өмнө өрнөж буй цамын тоглолт, сор тахил, зүг тахигчид, багтай догшид, шанаг,лус савдаг, хөгжимч лам нар, үзэгч олон, тусгай майханд залран цам үзэх ихэс дээдэс бүгд дүрслэгджээ.

зээгт наамал
Зээгт наамал | ![]() |

XIX- XX зууны үед хамаарагдах Их Хүрээний урчуудын гайхамшигт бүтээлүүдийн нэг нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн торгон зургийн танхимд хадгалагдаж буй нэр нь үл мэдэгдэх урчуудын урласан Дүйнхор буюу Цагийн Хүрд Дүйнхор бурханы хот мандал юм.
1998 оны Засгийн Газрын 126 тоот тогтоолоор энэхүү бүтээлийг хосгүй үнэт бүтээлийн зэрэглэлд оруулсан болно.
Цагийн хүрд Дүйнхор бурханы ван хурах үед лам хуврагууд өнгө бүрийн элсээр мандал өргөдөг. Мандал нь бурханы орны дээрээс харсан тойм зураг бөгөөд олон давхарлуулан бүтээснийг лойлон гэдэг байна.
Энэхүү Хот мандал нь Монголд байдаг мандалуудаас хэмжээгээрээ хамгийн том хэмжээтэйд тооцогдоно.
Хот мандал гэдэг үг нь сансар огторгуйн хийгээд бясалгал, арвин их буян хийснээр диваажинд хүрэх зам мөрийг илэрхийлсэн бурханы орныг хэлнэ.
Хот мандалын хамгийн гаднах тойрогт усан мандал, хийн мандал,агаар мандал зэргийг өнгө дагнаасаар уран нарийн гаргасан байна.
Дүйнхорын дөрвөн нүүр нь хөх нь хавар, улаан нь зун, шар нь намар, цагаан нь өвөл хэмээх дөрвөн улиралыг бэлэгддэг.
танка зураг

нэн эртий урлаг

домог оршвой
Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей анх 1966 онд нээгдэн,орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон эрт үеэс нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг ард түмэнд үзүүлэн сурталчилж эхэлсэн.
300 гаруй үзмэртэй байсан бөгөөд жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр 1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр биеэ даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дар эх, Язгуурын таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болсон. Г. Занабазарын алдарт бүтээлүүдээс гадна XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ,шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхадын хөрөг, Б.Шаравын "Монголын нэг өдөр","Гүүний үрс гаргалт" зэрэг хосгүй бүтээлүүдийг үзэгч олонд таниулан сурталчилж байна. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэр бүхий сан хөмрөгөөс түүвэрлэн үзүүлсэн үзүүллэгийн 12 танхимтай. Манай музей уран бүтээлчид олон нийттэй байнга хамтран ажиллаж байдаг. Мөн музейн түр үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. 2004 оноос эхлэн тус музейд ЮНЕСКО-н "Музейг хөгжүүлэх,нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл амжилттай хэрэгжиж байна.Төслийн хүрээнд үзмэрийн бүртгэл картжуулалт, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж байна.
Wednesday, December 15, 2010
музейн зарим үзмэрүүд
Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей анх 1966 онд нээгдэн,орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон эрт үеэс нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг ард түмэнд үзүүлэн сурталчилж эхэлсэн.300 гаруй үзмэртэй байсан бөгөөд жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр 1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр биеэ даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дар эх, Язгуурын таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болсон. Г. Занабазарын алдарт бүтээлүүдээс гадна XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ,шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхадын хөрөг, Б.Шаравын "Монголын нэг өдөр","Гүүний үрс гаргалт" зэрэг хосгүй бүтээлүүдийг үзэгч олонд таниулан сурталчилж байна. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэр бүхий сан хөмрөгөөс түүвэрлэн үзүүлсэн үзүүллэгийн 12 танхимтай. Манай музей уран бүтээлчид олон нийттэй байнга хамтран ажиллаж байдаг. Мөн музейн түр үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. 2004 оноос эхлэн тус музейд ЮНЕСКО-н "Музейг хөгжүүлэх,нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл амжилттай хэрэгжиж байна.Төслийн хүрээнд үзмэрийн бүртгэл картжуулалт, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж байна.
"Цам" хэмээх буддын шашны томоохон зан үйл нь эртний Энэтхэгт үүсч, Түвдээр дамжин, Монгол оронд уламжлагдан, XIX зуунаас тархсан. Монголд төдийгүй бурханы шашинт бусад орнуудын "Цам"-аас сүрлэг, тансаг, хүчирхэг нь Их Хүрээний "Цам" байв. "Хүрээ Цам" 1811-1937 он хүртэл гарч байжээ. Цамнах ерөнхий утга нь тухайн нутаг орны жилийн заслыг хийх/эд оршдог/ юм. Муу бүхнийг устгаж, сайн сайхныг авчрах, уул усны эздийг аргадах зэрэг үйл хөдлөлийг бүжгийн хөдөлгөөнөөр харуулдаг. Цам шашны зан үйл боловч уламжлалт дүрслэх урлагийн хэв шинжийг агуулсан цогц үзүүлбэр-багт бүжгийн чуулган юм. Цамын талбайн чимэглэл, цамчдын баг, өмсгөл, чимэг зүүлт, барьцуудыг баримал, шуумал, цутгамал, оёмол, наамал, хатгамал, сийлбэр зэрэг дүрслэх урлагийн бүх төрлөөр урлан бүтээсэн байна. Бүжигчид энгийн болон товгор зээгт наамлаар урласан дээл, зах-додъёг, хормогч-модъёгийг өмсөн, гадуур нь ясан чимэглэл-рүжинг зүүн, хөлдөө матар хоншоорт гутал өмсөж бүжиглэнэ. "Улаан сахиус" гэж нэршсэн бурханыг төвдөөр Жамсран, санскритаар Бэгз Дармапала хэмээнэ. Музейн сан хөмрөгт нэр нь үл мэдэгдэх барималчийн бүтээсэн хоёр шүрэн баг байдгийн нэг нь зурагт үзүүлсэн үзмэр юм. Багийг цаасан шуумлын аргаар бүтээж, нүүрэнд нь хэлхсэн том жижиг шүрийг шигтгэн суулгаж, хөмсөг сахлыг нь гуулиар цутгаж, алтаар шарсан байна. Тэргүүндээ шовгор орой бүхий дуулга өмсөн, таван хохимой залсан, улаан цагаанаар эргэлдсэн гурван мэлмийг хар өнгийн эрдэнийн чулуугаар урласан ажээ. Цамын өмсгөл Ер нь цамын хувцас тэр чигээрээ зээгт наамлын урлагийн бүтээл билээ.Хэлхгэр өргөн гурвалжин ха нцуйтай цамын өмсгөл, бадам хээтэй цээживч -додиг, догшдын сүрлэг дүртэй хормогч-модиг, амирлангуй дүрт бурхдын дүрстэй үрүүжин хэмээх ясан эрхин зүүлт сэлтээс цамын хувцас бүтдэг.Үрүүжин нь алаг, ясан гэж хоёр янз байна.Үрүүжин нь ясан чимэг гэсэн утгатай үг бөгөөд цамчны бүсэнд байх алаг рүүжин нь өнгө бүрийн шилэн эрхиэр чимсэн.Ясан үрүүжинг Энэтхэгт зааны ясаар Монголд тэмээний ясаар сийлдэг. Цамын баг Багийн хэмжээ хүний толгойноос хоёр дахин том, цамчны нүд багийн амны жавьж хавьцаа таарч замаа хардаг.Бурхдын дүрийг илэрхийлэх багийг цаасан шуумлын аргаар хийнэ. Юуны өмнө багийн ухмал, зормол хоёр хэвийг модоор үйлдэнэ.Энэ хоёр хэвийг тааруулж, байрлуулахад хооронд нь сантиметр орчим зай үлдээнэ. Хоёр хэвийн дундуур хайлмал каолин /резин/ цутгаж царцаана. Резинэн хэвэн дээрээ нимгэн нойтон цаасыг олон давхарлан наах аргаар баг бүтээдэг баримлын нэгэн аргыг ‘'цаасан шуумал'' гэдэг. Дээр үед шавраар цамын хэв цутгаж, түүндээ нимгэн цаас наах аргаар баг хийдэг байв. Хатсаны дараа цаасан багийг эцсийн байдлаар засаж, өнгөлөн нарийн чимхлүүр ажилбаруудыг гүйцэтгэж эцэст нь бэлэн болсон багийг зурж, будан чимэглэдэг байжээ. Гутал Цамын гутал ясан эрхээр чимсэн улаан түрийтэй, соёо шүд арзайсан, шантгар улаан хамартай, хилэнт дугуй нүдтэй, ногоон матрын хөөмөл дүрийг монгол гутлын ээтэн хоншоорт амыг нь тааруулан урнаар суулгадаг. Матар мянган амьтны мах цусаар хооллосон гэх сүртэй араатан тул догшид гуталдаа чимэг болгон, хөлийн дэвслэх хөдөлгөөнөөр хортон дайсанг хөнөөхийг бэлгэддэг бололтой. Хүрээ цамд гардаг эрэмбэ өндөртэй догшид матар хээтэй гутал өмсдөг байжээ. Хүрээ цам зураг Зураач Д.Дамдинсүрэн монгол зургийн аргаар ‘'Хүрээ цам'', ‘'Арван засгийн бөх'' ‘'Хүрээ Майдар ‘' зэрэг өргөн дэлгэцийн зохиомжтой ХХ зууны эхэн үеийн монголын зан заншил , түүхэн үйл явдлыг хүүрнэн өгүүлсэн олон сайхан бүтээлүүд туурвисан билээ. 1966 онд Дамдинсүрэнгийн зурсан ‘'Хүрээ цам'' зураг нь хагас дээрээс авсан зохиомжтой бөгөөд зургийн төвд Богдын шар өргөөний өмнө өрнөж буй цамын тоглолт, сор тахил, зүг тахигчид, багтай догшид, шанаг,лус савдаг, хөгжимч лам нар, үзэгч олон, тусгай майханд залран цам үзэх ихэс дээдэс бүгд дүрслэгджээ.
ЮНЕСКО-с санаачилсан "Соёлын өвийг хамгаалах ба музейг хөгжүүлэх" хөтөлбөрт Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх төсөл хамрагдсан юм. Хөтөлбөрийн зорилго нь хөгжингүй болон хөгжлийн шилжилтийн үеийг дамжиж байгаа орнуудын соёлын өвийг хамгаалах, музейг хөгжүүлэх, олон улсын ба бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.Тус байгууллага "Кабул, Афганистаны музейн сан хөмрөгийг хамгаалах", "Таджикстаны музейн сан хөмрөгийг хамгаалах" зэрэг төслүүдийг Азийн бүсэд хэрэгжүүлж байна.2004-2007 онд хэрэгжүүлэх "Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл 3 гол ажилбарыг хамарч байна. Үүнд:БҮРТГЭЛ, КАРТЖУУЛАЛТ- Үзмэрийн хадгалалтын байдлын талаар тайлан бичлэг бүхий бүртгэлийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох. "Object ID"-г ашиглэн үзмэрүүдийг тодорхойлохҮЗМЭР ХАМГААЛАЛТ- Үзмэрт нөлөөлөх гэрэл ба дулаан, чийгшилтийн хяналт тогтоох, сан хөмрөгийн байршил, төхөөрөмжийн шинэчлэлт хийхСУРГАЛТ- Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулах, гадаадад сургахТус музейн ажилтнууд ба ЮНЕСКО-н мэргэжилтнүүд хамтран музейн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна урлагийн бүтээлүүдийг хамгаалахад олон нийтийг оролцуулахад анхаарлаа хандуулна. |
|
Subscribe to:
Posts (Atom)