Thursday, December 16, 2010

үзмэрүүд


Зөөлөн эгшигт

Зөөлөн эгшигт - оюун билэг хайрлах, нинжин сэтгэл яруу өгүүлэхийн эрдмийг соёрхдог бурхан.Зөөлөн эгшигт  нь хүний оюун ухааныг үргэлж цэцэн цэлмэг байлгах тангарагтай учраас баруун зүүн мөрөн дээр нь дэлгэрч байгаа лянхуа цэцгийн дэлбээ, мунхаг харанхуйг арилгагч оюун билгийн  хурц илд,дээдийн дээд эрдэм мэдлэгийн бэлгэдэл Бурхан багшийн сургаалийг агуулсан "Билгийн чанад хүрэхүй" судар номыг залжээ. Төвдийн Сажавагийн ёсны гол шүтээн байсан бөгөөд Богд Зонховын үед гэлүгба ёсны гол шүтээн болж ихэд дэлгэрчээ.
Зөөлөн эгшигт бурхан шар,улаан,цагаан,хар,ногоон таван зүйл язгууртай дүрслэгддэг.


Хүрэл илд

Хүрлийн үеийн ховор нандин дурсгал бол аргалийн толгойн дүрс бүхий илд юм. Илдний ишин дээр аргалийн толгойг дугариг нүдтэй, шовх урт босоо чихтэй, монхор хоншоортой, хамрын хоёр нүхийг том дугаригаар ихэд загварчлан данхар гоёмсог эвэртэй урласан 54,5 см урттай хүрэл илдийг та бүхэн үзэж байна.
Монгол Улсын Түүх Соёлын хосгүй үнэт дурсгалд бүртгэгдсэн энэхүү илд тухайн үед амьтны дүрст урлаг хөгжиж байсныг тодхон харуулна. Аргаль, янгир, буга зэрэг амьтныг загварчлан дүрсэлсэн тольт бүхий илд, чинжаал зэрэг дурсгалууд манай орны нутаг дэвсгэрээс элбэг олддог. Энэ үзмэр Монголын төдийгүй төв Азийн эртний урлагийн сонгодог дурсгалын нэг юм.

Зөөлөн эгшигт

Зөөлөн эгшигт - оюун билэг хайрлах, нинжин сэтгэл яруу өгүүлэхийн эрдмийг соёрхдог бурхан.Зөөлөн эгшигт  нь хүний оюун ухааныг үргэлж цэцэн цэлмэг байлгах тангарагтай учраас баруун зүүн мөрөн дээр нь дэлгэрч байгаа лянхуа цэцгийн дэлбээ, мунхаг харанхуйг арилгагч оюун билгийн  хурц илд,дээдийн дээд эрдэм мэдлэгийн бэлгэдэл Бурхан багшийн сургаалийг агуулсан "Билгийн чанад хүрэхүй" судар номыг залжээ. Төвдийн Сажавагийн ёсны гол шүтээн байсан бөгөөд Богд Зонховын үед гэлүгба ёсны гол шүтээн болж ихэд дэлгэрчээ.
Зөөлөн эгшигт бурхан шар,улаан,цагаан,хар,ногоон таван зүйл язгууртай дүрслэгддэг.

Асрангуй

Сайн цагийн мянган бурхадын тав дахь, ирээдvйн цагийн Асрангуй бурхан бодьгаль хүний дvрд хувиран, замбуулингийн дайн дажин, өвчин зовлон, хүмүүний хатуу сэтгэл, хэмжээлшгvй атаа жөтөө, нүгэл хилэнцийг арилган төвшитгєж, зургаан зvйлийн хамаг амьтанд амирлангуйг эдлүүлэн, сэтгэлийн хорыг ариусгаж, нигvvлсэхvй их цагийг авчрах билэгдэлтэй.
Вангайн аймгийн Лувсанцэрэнгийн бүтээсэн энэ зурагт  Асрангуй бурханыг хоёр шавийн хамт томоор, эргэн тойронд түүний намтарыг зуржээ. Замбуулин тивд урин дуудаж буйг Асрангуй бурхан сонсоод сэнтийнээсээ өндийх агшиныг нь дvрсэлдэг.

Улаан сахиус

Монголчуудын дунд "Догшин Улаан сахиус" гэж алдаршсан /Жамсран төвдөөр/ дандарын ёсны Дамдин Янсан ядамын гол чойжан бөгөөд арван хангалын нэг, шашны хууль цаазыг дээдлэн сахиулах тангарагтай бурхан. Нэр үл мэдэгдэх лавчины /барималч/ цаасан шуумлын аргаар урласан энэхvv баг 4 кг 415 гр жинтэй, том, жижиг 5000 гаруй шүрийг шигтгэн суулгаж, алт шармал сахал хөмсгийг гуулиар хөөлгөж чимсэн. Баг нь таван хохимой бүхий "Рэн-аа" титэмтэй, орой дээрээ  шовгор дуулгатай, эрдэнийн хар чулуугаар хийсэн сүрт гурван мэлмийтэй. Монгол улсын хосгvй үнэт түүх соёлын дурсгалт зүйлд бүртгэгдсэн ба музейнvvдэд 4 шүрэн баг хадгалагдаж байна.

No comments:

Post a Comment