
XIX зууны сүүлч үеийн зураач,урчууд аж байдлын сэдвээр уран бүтээлээ туурвих болжээ. Энэ үеийн Монгол зургийг Балдуугийн Шарав, Цагаан Жамба, С.Шарав, А.Соёлтой, Сономцэрэн зэрэг зураачдаар төлөөлүүлж болно. Зураач Б.Шаравын гэрэл зургийн гэрэл сүүдрийг ашиглан зурсан "ҮIII Богд Жавзандамба", " Эх дагина Дондогдулам", " Цорж лам Лувсандондов", "Балданхачин", Сономцэрэнгийн "Түшээт хан Насантогтох" ,"Насантогтохын хатан Ичинхорлоо"-ийн хөрөг зургууд бий. Эдгээр хөрөг зургууд шашны бурхан зурах дэг жаягаас ялгарч жинхэнэ реалист хөрөг хөгжиж эхэлсэн цаг үеийг гэрчилнэ. Зураач Цагаан Жамба Монголын уран зурагт ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд ялангуяа бодит зургийн хөгжилд ан амьтны сэдэвт зургуудаараа томоохон байр суурийг эзэлнэ. Түүний амьдарч байсан ахуй үед монгол улсын нийгмийн байдал тусгаар тогтнолоо алдан Манжийн эрхшээлд орсон ороо бусгаа байлаа. Чухам энэ үед л зураачийн ухаан бодол, зүрх сэтгэлээс "Жаргалын найман морь" хэмээх алдарт бүтээл урган гарсан нь улмаар бидний үед хүрч иржээ. Энэ бүтээл нь нэр болон дүрслэлийн агуулгаараа гүн гүнзгий утга санааг агуулсан байна. Монгол ардын аман зохиол, үлгэр домогт хүний үйл амьдралыг ан амьтдаар төлөөлүүлэн өгүүлэн сургамжилахын зэрэгцээ ба гүн ухааны ойлголтуудыг ч өөртөө багтаадаг. Энэ нь монгол зурагт ч тусгагдсан байдаг.
А.Соёлтой биш Б.Соёлтой баймаар?
ReplyDelete