Thursday, December 16, 2010

зээгт наамал

Зээгт наамал
 Монгол урчуудын давтагдашгүй сэтгэмж, уран /гарт/ бүсгүйчүүдийн уран /уян /шаглааг гайхуулах, наамлын урлалын төрөл "Зээгт наамал" Хүннү гүрний үеийн эсгий ширмэл ширдэгнээс гарвалтай. Олон мянган жилийн турш баяжин, хөгжсөөр ирсэн энэ урлаг нь манай орноос өөр оронд төдийлөн хөгжөөгүй бөгөөд монголын дүрслэх урлагийн үнэт өв болдог. Зээгт наамлын урлаг монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэй илүүтэй зохицсоны зэрэгцээ дорно дахины болоод дэлхийн урлагийн санд монгол бүтээлчдийн оруулсан урлагийн том ололт/хувь нэмэр/ юм. Музейн сан хөмрөгт XIX зуунаас ХХ зууны эхэн үед хамаарах "Зээгт наамал"-ын сонгодог бүтээлүүд хадгалагддаг. Эдгээр нь "Танка" хэмээх шүтээн зурагтай зохиомж, өнгийн зохицол, утга агуулгаараа адил хэдий ч, бүтээж байгаа /буй/ уран бүтээлчээс нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, материалын сонголт, нарийн нямбай ажиллагаа, цаг хугацаа шаарддагаараа онцлогтой. Чимэглэлийн урлагийн энэхүү бүтээлийг торгоор өнгө хоршуулан, торгон утсаар зээглэн, эрдэнийн чулуугаар чимэн бүтээдэг нь бийрээр зурж бүтээсэн уран зургаас эрс ялгаатай, тансаг чамин өнгөлөг болдогоороо хосгүй. Манзушир-санскритаар, Жамьян-төвдөөр, Зөөлөн эгшигт-монголоор нэрлэдэг энэхүү бурхан нь оюун ухааныг тэтгэх билэгдэлтэй юм. Манзушир баруун мутартаа хурц илд барин далайсан нь мунхгийн харанхуйг тас цавчихыг бэлгэдэн, зүүн мутартаа лянхуа цэцгийн ишийг барьсан байна. Цэцгийн дэлбээн дээр Бурхан багшийн сургаалыг агуулсан  "Билгийн чанад хүрэхүй" судар/ыг/ номыг залсан байдаг. Бүтээлийн дээд хэсэгт Бурхан багш, баруун дор Цагаан Дарь Эх, зүүнд  Очирваань  бурханыг, бад цэцгийн доор буга согоог дүрслэжээ.



            XIX- XX зууны үед хамаарагдах Их Хүрээний урчуудын гайхамшигт бүтээлүүдийн нэг  нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн торгон зургийн танхимд хадгалагдаж буй нэр нь үл мэдэгдэх урчуудын урласан Дүйнхор буюу Цагийн Хүрд Дүйнхор бурханы хот мандал юм.
1998 оны Засгийн Газрын 126 тоот тогтоолоор энэхүү бүтээлийг хосгүй үнэт бүтээлийн зэрэглэлд оруулсан болно.
Цагийн хүрд Дүйнхор бурханы ван хурах үед лам хуврагууд өнгө бүрийн элсээр  мандал өргөдөг. Мандал нь бурханы орны дээрээс харсан тойм зураг бөгөөд олон давхарлуулан бүтээснийг лойлон гэдэг байна.
Энэхүү Хот мандал нь Монголд байдаг мандалуудаас хэмжээгээрээ хамгийн том хэмжээтэйд тооцогдоно.
Хот мандал гэдэг үг нь сансар огторгуйн хийгээд бясалгал, арвин их буян хийснээр диваажинд хүрэх зам мөрийг илэрхийлсэн бурханы орныг хэлнэ.
Хот мандалын хамгийн гаднах тойрогт усан мандал, хийн мандал,агаар мандал зэргийг өнгө дагнаасаар уран нарийн гаргасан байна.
Дүйнхорын дөрвөн нүүр нь хөх нь хавар, улаан нь зун, шар нь намар, цагаан нь өвөл хэмээх дөрвөн улиралыг бэлэгддэг.

No comments:

Post a Comment