Музейн барилга нийслэл Улаанбаатар хотын хамгаалалтын тvvх соёлын дурсгалт барилгын жагсаалтад багтдаг. Энд олон байгууллага байрлаж байсан түүхтэй. Барилга европ маягийн хийцтэй 2 давхар, товгор дээврэн чимэгтэй, нийслэлд байгуулагдсан анхны 2 давхар европ байшин гэдгээрээ нэртэй. Барилгыг анх 1905 онд Оросын худалдаачин Гудвинцал худалдаа арилжааны төв болгох зорилгоор барьжээ. Дараа нь Хятадын банк, 1921 оноос оросын Улаан Цэргийн комендатын байр, 1930 оноос “Өндөр хоршоо” тус тус байрлаж байсан юм. “Өндөр хоршоо” буюу их дэлгvvр байрлаж байсан тул тухайн үеийн хүмүүс сайн мэднэ. 1961 он хvртэл “Өндөр хоршоо” буюу их дэлгvvр байрлаж, дараа нь Улсын номын дэлгvvр, МУЭ байнгын vзэсгэлэн нээгдэн ажиллажээ. Улмаар 1966 онд Дүрслэх Урлагийн музей нээгдэн энд байрлах болсон юм.

Музейн байранд анх ирж байснаа манай ахмадууд хуучлах дуртай байдаг юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасан анх өндөр хоршоо байхад ирж байснаа ярихдаа: Хөдөөнөөс анх ирээд ийм өндөр том байшин үзээгүй надад гайхамшигтай сэтгэгдэл төрүүлж билээ. Бүр төөрч будилаад их сандарч байсан юм даг. Харин миний найз том толийг хараад гайхаад өөртэйгөө адилхан хүний өөдөөс яваад байсан чиь мөргөчихсөн гэсэн хөгжилтэй зүйлийг ярьдаг. Энэ байшин бол түүх. Их хот сүндэрлэн босохын өмнөх суурьшмал соёл иргэншлийн анхны төлөөллийн нэг өндөр хоршоо билээ. Иймд ЮНЕСКО -гийн экспертүүд байшингаа аль болохоор анхны байдлаар хадгалах нь зөв гэж үздэг. Модон цонхыг вакуум болгоогүй байгаа нэгэн учир нь энэ ажээ.
No comments:
Post a Comment