Thursday, December 16, 2010

лойлин

  Лойлин гэдэг нь "Бурханы орон" гэсэн утгатай санскрит үг. Танка зураг, торгон зураг, мод, өнгийн элс болон биеийн мөн чанар, бясалгал зэрэг олон хэлбэрээр бүтээдэг. Танка зураг болон торгон зургаар урласныг "Хот мандал", таван өнгийн элсээр бүтээснийг "Дүлцэн", модоор барьж босгосныг "Лойлин" хэмээн нэрлэнэ. Бурхны шашин дэлгэрсэн зарим улс орон бурхадад зориулж лойлин  буюу хот мандал босгодог. Дүйнхор бурхны лойлин нь таалал /сэтгэл/, зарлиг /н үзүүллэгт Содномдаржаа тэргүүтэй хүрээний нэртэй урчуудын XIX зууны сүүлч XX зууны эхэн үед бүтээсэн Дүйнхор бурханы лойлин буй.хэл/, лагшингийн /бие / гэсэн гурван давхраас бүрдэх бөгөөд түүнд ил болон далд хязгааргүй олон бурхад заларна. Лойлингийн өнгө, дүрс дүрслэл, чимэглэл, зураас бүгд маш нарийн гүн утга агуулгыг билэгдсэн учиртай. Түүний гадна орших очирын хүрээ нь эрдэм бүгд төгссөн, аливаа гэм хорлолоос хамгаалахыг билэгджээ.

No comments:

Post a Comment