Thursday, December 16, 2010

домог оршвой

Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей анх 1966 онд  нээгдэн,орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон  эрт үеэс  нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг ард түмэнд үзүүлэн сурталчилж эхэлсэн.
300 гаруй үзмэртэй байсан бөгөөд  жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр 1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр биеэ даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд Өндөр  Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн  Цагаан дар эх, Язгуурын  таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир 1995 оноос  Г.Занабазарын нэрэмжит болсон. Г. Занабазарын алдарт бүтээлүүдээс гадна  XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ,шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхадын хөрөг, Б.Шаравын "Монголын нэг өдөр","Гүүний үрс гаргалт" зэрэг хосгүй бүтээлүүдийг  үзэгч олонд таниулан сурталчилж байна. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэр бүхий сан хөмрөгөөс түүвэрлэн үзүүлсэн үзүүллэгийн 12 танхимтай. Манай музей уран бүтээлчид олон нийттэй байнга хамтран ажиллаж байдаг. Мөн  музейн түр  үзэсгэлэнгийн танхимд  уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. 2004 оноос эхлэн тус музейд  ЮНЕСКО-н "Музейг хөгжүүлэх,нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл амжилттай хэрэгжиж байна.Төслийн хүрээнд үзмэрийн бүртгэл картжуулалт, сан хөмрөгийн  хадгалалт хамгаалалт, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж байна.

No comments:

Post a Comment