Thursday, December 16, 2010

танка зураг

 Монгол оронд XVII-XVIII зууны үед Буддын шашны бурхадын дүрээр хүний оюун ухаан, бие бялдрын яруу сайхныг магтан дуулсан хүрлээр цутгасан баримлын урлаг тэргүүлэх аястай хөгжиж байжээ. Харин XVIII зууны сүүлчээс Танка зураг хэмээх шүтээн урлаг цутгамал барималтай эн зэрэгцэн хөгжиж эхэлсэн байна. Монгол зураачид дорно дахины бурхан дүрслэлийн сонгодог харьцааг анх боловсруулсан эртний энэтхэгийн "Гандхарын сургууль"-ийн урлахуй ухааны онолыг баримталж иржээ. Шүтээн зургийг даавуун дээр байгалийн шороон будаг болон есөн эрдэнийн будгаар өнгийн зураасаар /зураасны гайхамшигийг илтгэн/ бүтээдэг урлаг юм. Танкаг байгалийн бүхий л өнгө дагнаасаар зурахаас гадна  "Нагтан" буюу хар дэвсгэрт, "Гартан" буюу цагаан дэвсгэрт, "Мартан" буюу улаан дэвсгэрт гэж өнгөний уран сайхны яруу найрал /тансаг/ зохиомжоор үндсэн гурван төрөлд хуваадаг байна.

No comments:

Post a Comment