Thursday, December 16, 2010

музейн хамгийн сонирхолтой үзмэр

Ган сийлбэр хэт хутга /нэр нь үл мэдэгдэх уран дархан/
Монголчууд дархан хүний авьяас чадварыг сорьж хамгийн хатуу металл гангаар нарийн ур үйл хийлгэдэг уламжлалтай  байжээ. Нэр нь үл мэдэгдэх уран дарханы 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үед бүтээсэн ган сийлбэр хэт хутганы 2х3 хэмжээтэй тээг /хэт хутгыг бүсэндээ зүүж тогтооход хэрэглэдэг тээглүүр/ дээр арслангийн дүрсийг чадварлагаар сийлсэн байдаг. Арслангийн өвчүүний доорхи ган бөмбөлгийг хөдөлгөхөд  арслангийн хэл, чих, сүүл нь  хөдөлдөгөөр урласан нь  дархан хүнд нүд, гар, ухааны  гурван ур  бүрдсэн байдгийн нэгэн тод жишээ юм.

 



No comments:

Post a Comment