Thursday, December 16, 2010

нэн эртий урлаг

 Монгол орны нутагт одоогоос 750 000 жилийн тэртээ хүн амьдарч байсан баримт байна. Эртний хүмүүс хад чулуу, агуйд янз бүрийн дүрс тэмдэг, ан амьтдыг зурсан нь дүрслэх урлагийн анхдагч бүтээл болдог. Хадны зургийг байгалийн гаралтай улаан хүрэн зос будгаар эсвэл сийлж зурсан байдаг. Музейн үзмэр хуучин чулуун зэвсгийн үед хамаарах Ховд аймаг дах Гурван цэнхэрийн агуйн зургаар эхэлдэг. Хүний хөгжлийн явцад эртний хүмүүсийн зураг дүрслэлийн арга сайжирч хөгжсөөр байв. Хүрлийн үе буюу МЭӨ 4000-5000 жилийн үеэс хүмүүс төмөрлөгийг хэрэглэж эхэлсэн бөгөөд хожим нь зэсийг цагаан тугалгатай хольж илүү хатуулаг чанартай  хүрлийг гарган авчээ. Энэ үед амьтдын дүрс бүхий гоёл чимэглэлийн хүрэл  эд зүйлс элбэг. Хүрлийн үеийн аргалийн толгойн дүрстэй  илд нь тухайн үед амьтны дүрст урлаг хөгжиж  байсныг гэрчилнэ. Буган чулуун хөшөө хүрлийн үеийн чухал дурсгал юм. МЭӨ I зууны үеэс эхлэн оршин тогтносон  төрт улсууд өөр өөрийн өвөрмөц соёл урлагийн дурсгалуудыг бүтээн туурвиж  үлдээсэн байна. Хүннү гүрний ваар, Түрэгийн үеийн хүн чулуу, монголын эртний нийслэл Хархорин хотын тууринаас олдсон барилгын чимэглэлийн баг зэрэг гайхамшигт бүтээлүүдийг энэ танхимд дэлгэн үзүүлсэн.

No comments:

Post a Comment